0%
Төгсөгчдийн уулзалтад урьж байна!
Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
МУИС-ийн Наношинжлэх ухаан инженерчлэлийн хөтөлбөр нь 2018 оноос хойш нийт 4 удаагийн төгсөлтийг амжилттай хийгээд байгаа билээ.
2020 оноос МУИС-ийн дэргэд Нано шинжлэх ухаан нанотехнологийн төв байгуулагдсантай холбоотойгоор бүх төгсөгчидтэйгөө цахим уулзалт хийхээр төлөвлөж байна.
Цахим уулзалтын хүрээнд:
- Төгсөгчид хоорондоо танилцах, мэдээлэл солилцох
- Төгсөгчдийн холбоо байгуулах, гишүүнээр элсэх
- Нано төвийн цаашдын үйл ажиллагааны талаар товч мэдээлэл хүргэнэ.
Цахим уулзалт 6-р сарын 6-ны Ням гарагт Монголын цагаар 14:00 цагт эхэлнэ.
Төгсөгч та бүхнийг урьж байна!