Японд тэтгэлэгтэйгээр сурах магистрын хөтөлбөрт бүртгүүлэгчдийн анхааралд
![Японд тэтгэлэгтэйгээр сурах магистрын хөтөлбөрт бүртгүүлэгчдийн анхааралд](/resource/nano/image/2021/08/06/02zidv73sygqy6fe/Японд 100 тэтгэлэгтэйгээр сурах нано-инженерчлэлийн магистрын хөтөлбөр зарлагдлаа!.png)
Монгол-Япон 2 орны стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол - Мянган инженер” төслийн магистрын тэтгэлэгт хөтөлбөрт материалаа ирүүлсэн та бүхэнд баярлалаа.
Ирүүлсэн материалуудад үндэслэн төслийн зохицуулагч болон Японы хамтрагч сургуулиудтай яриа хэлэлцээр, санамж бичгүүд хийгдэж байна. Иймд хөтөлбөрийн хариуг 9-р сарын 15-наас 20-ны хооронд материал ирүүлсэн мейл хаяг руу буцаан мэдэгдэж, ярилцлагын цаг товлох болно.
Тэтгэлэгт бүртгүүлэгч нь хэрэв энэ намар МУИС-ийн наношинжлэх ухаан нано-инженерчлэлийн хөтөлбөрт элсэх хүсэлтэй байгаа бол асуудалгүй элсэж болно. Энэ нь тэтгэлгийн хариунд сөргөөр нөлөөлөхгүй. Мөн энэ хугацаанд хэлний шалгалт өгсөн, эсвэл өгөхөөр бүртгүүлсэн бол бидэнд мэдэгдэхийг хүсье.