ХШУИС-ийн оюутны эрдэм шинжилгээний хурлын шагналт байрууд тодорлоо
2021 оны 4 сарын 23 –ны өдөр ХШУИС –ийн оюутнуудын дунд эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Оюутны эрдэм шинжилгээний хурал “Хэрэглээ” болон “Инженер, технологи”-ийн гэсэн хоёр салбарт тус тусдаа зохион байгуулагдсан.
“Хэрэглээ”-ний салбарын ОЭШ хурлын бакалаврын түвшинд байр эзэлсэн оюутнууд:
➢ Ι байр – Т.Оюундарь, “Сумны аэродинамикийн симуляц”, ЭХИТ
➢ ΙΙ байр – Ж.Шинэхүү, “Шороон шуурганы алсын зөөгдөл ба аэросиноптик орон”, ХМТ
➢ ΙΙΙ байр – М.Баярмаа, “Хээрийн бүсэд тарималжуулсан хайлаас (Ulmus pumila, L)-ны амсрын эсийн хөдлөл зүй, усны потенциалын харьцуулсан судалгаа”, ХБООИТ
➢ ΙΙΙ байр – Н.Номинхүү, Г.Байгалмаа, “Алсын хараа 2050” Монгол улсын хөгжлийн бодлого дахь мэдээллийн технологийн хөгжлийн өнөөгийн байдал”, МКУТ
“Хэрэглээ”-ний салбарын ОЭШ хурлын магистрант ба докторантын түвшинд:
➢ Ι байр – Ц.Номин, “Зэсийн оксидын нанокомпозитийг бактерийн эсрэг идэвхтэй нимгэн үе үүсгэхэд ашиглах нь”, ХБИТ
➢ ΙΙ байр – Б.Намуун, Г.Бямбасүрэн, “Ухаалаг шил бүхий музейн AR хөтөч”, МКУТ
➢ ΙΙΙ байр – Г.Дагвасүрэн, “Гэмт хэргийн хугацаан цуваа ба календарийн нөлөө”, ХМТ
➢ ΙΙΙ байр – Ч.Бямба Очир, “Өндөр нягтралтай цэгэн гэрэл үүсгэгч дэлгэцийн алдааг засах нь”, ЭХИТ
“Инженер, технологи”-ийн салбарын ОЭШ хурлын бакалаврын түвшинд байр эзэлсэн оюутнууд:
➢ Ι байр – Н.Хонгорзул, “Шилжилтийн металлын нэмэлттэй давхар перовскит оксидуудын бүтэц ба фазын найрлагын судалгаа”, ХБИТ
➢ ΙΙ байр – Д.Эрдэнэзаяа, “Уул уурхайн төвлөрсөн бүсийн гадаргын болон газрын доорхи усны чанарын судалгаа”, ХБООИТ
➢ ΙΙΙ байр – Б.Мөнхзаяа, “НЦҮ-т зориулсан дифференциал чадлын хувиргуурын технологийн судалгаа”, ЭХИТ
➢ ΙΙΙ байр – С.Билэгдэмбэрэл, “Олон төрөлт ирмэг таамаглалт”, МКУТ
“Инженер, технологи”-ийн салбарын ОЭШ хурлын магистрант ба докторантын түвшинд:
➢ Ι байр – А.Номин, “Хепатит дельта вирүсийн халдварыг гадаргуун плазмон резонанс дээр үндэслэсэн биосенсорын арга зүйг ашиглан оношлох нь”, ХБИТ
➢ ΙΙ байр – Н.Бямбажаргал, “Surface electromyography (semg) мэдрэгчийг хүн компьютерийн харилцаанд ашиглах нь”, МКУТ
➢ ΙΙΙ байр –Б.Цолмонтамир, “Вебийн аюулгүй байдлын шинжилгээний системийн хөгжүүлэлт”, ЭХИТ
Өндөр амжилт үзүүлсэн оюутнууддаа баяр хүргэе!