0%

2021 оны хаврын улирлын төгсөгчдөд баяр хүргэе!

2021 оны хаврын улирлын төгсөгчдөд баяр хүргэе!

2021 оны хаврын улиралд "Наношинжлэх ухаан инженерчлэл"-ийн хөтөлбөрөөр бакалаврын түвшинд 17 оюутан амжилттай төгслөө.

Төгсөгчдийн бакалаврын судалгааны сэдвүүд:

  • Цайрын оксидын квантум дот гарган авах судалгаа​, Т. Анхбаяр
  • Цахиурын оксидын гадаргууд хар тугалганы атом шингээгдэх шингээлтийг нягтын функциональ онол ашиглан тооцоолох, Г. Анхзаяа
  • Гэрэлд мэдрэмтгий органик кристаллыг гарган авах, түүний оптик шинж чанарын судалгаа, Т. Номин
  • Нүүрстөрөгчийн давхар ислийн метанжуулалт: Ni-xCe/Al-yY катализаторуудын шинж чанарын судалгаа, С. Номуунаа
  • Малын яснаас гарган авсан бионүүрсийг ашиглан усан орчноос Pb (II)-ыг сорбцилох судалгаа, Э. Номуунзаяа
  • Бүрэн автомат минералогийн TIMA арга ашиглан автозамын асфальтбетон хучилтын материалын эрдсийн анализын судалгаа, Э. Норовсүрэн
  • Хром болон ургамлын идээлэгтэй арьсны шинж чанарын харьцуулалтын судалгаа, М.Оюун-Эрдэнэ
  • Хагас дамжуулагч InAs/InGaAs квант веллийн шинж чанарыг Пуоэссон-Шредингерийн аргаар тооцоолол хийх нь, Б. Оюут
  • Арьсны гадаргууд нано-SiO2 бүхий супер-гидрофоб үе суулгах, түүний морфологийн бүтэц ба шинж чанарын судалгаа​, М. Урангоо
  • Шилжилтийн металлын нэмэлттэй давхар перовскит оксидуудын бүтэц ба фазын найрлагын судалгаа, Н. Хонгорзул

Төгсөгчдийн гаргасан амжилтууд:

  • МУИС "Амжилтын гараа - Х" уралдаан, 2-р байр: Э. Эгшиглэн
  • ХШУИС-ийн оюутны эрдэм шинжилгээний хурал - Инженерчлэл, технологийн салбарын 1-р байр: Н. Хонгорзул
  • "Процесс аппарат" Улсын 9-р Олимпиад 2-р байр /багаараа/
  • МУИС "Багш оюутны старт-ап" 2020 1-р байр /багаараа/

Төгсөгчдийн хүртсэн тэтгэлэг, урамшууллууд:

  • МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг: Н. Хонгорзул, С. Номуунаа, Э. Эгшиглэн, Г. Анхзаяа
  • Мицубиши сангийн тэтгэлэг: Г. Анхзаяа, Н. Хонгорзул
  • "Оюу Толгой" ХХК дотоодын тэтгэлэг: Г. Анхзаяа, Н. Хонгорзул
  • "Эрдэнэс Тавантолгой" ХХК-н тэтгэлэг: С. Номуунаа

Бүх төгсөгчдөд баяр хүргэж, цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүсье.