0%

Эйрий Фэлт ХХК-тай "Хамтын ажиллагааны санамж бичиг" байгууллаа.

Эйрий Фэлт ХХК-тай

Наношинжлэх ухаан, нанотехнологийн төв нь Эйрий Фэлт ХХК-тай хамтарсан судалгаа, технологи хөгжүүлэлт хийх, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах болон залуу судлаачдыг чадавхжуулах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, олон талт арга хэмжээ зохион байгуулахаар хамтын ажиллагааг эхлүүлж 2023 оны 7-р сард "Хамтын ажиллагааны санамж бичиг" байгуулсан билээ. 

Эйрий Фэлт ХХК нь хаягдал ноосыг агаар цэвэршүүлэгч болгон ашиглаж sustainable natural resource, circular economy бий болгох бизнес модель бүхий байгальд ээлтэй төслөөрөө хэд хэдэн томоохон тэмцээн, уралдаануудад шалгарсан туршлагатай хамт олон билээ.

Тус хамтын ажиллагааны эхлэл болгон төвийн судлаач, оюутнуудад Эйрий Фэлт ХХК-ий Технологи Хариуцсан Захирал М.Батмөнх компанийн үйл ажиллагаа, судалгааны төслүүдийг танилцуулж "Судлаач оюутан" хөтөлбөрийн тухай мэдээлэл хүргэх уулзалт зохион байгуулагдах гэж байна. 

 

Бусад мэдээ